Шүүхийн шинжилгээний төвийнхнийг шүүгдэгчээр татлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинжилгээний төвийнхнийг шүүгдэгчээр татлаа

Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татжээ. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргаж, хэн нэгэнд “үйлчилдэг” байсан нь тогтоогджээ. Энэ хэргийг өмнө нь нэг удаа шүүхэд шилжүүлж хянуулахад Г.Дагиймаа нарын үйлдэл оролцоо тогтоогдоогүй гэж мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Харин прокуророос хэргийг дахин хянаад Г.Дагиймаа нар хөнгөн гэмтлийг хүнд, хүнд гэмтлийг хөнгөн гэж хуурамч дүгнэлт хэд хэдэн удаа гаргаж байсныг тогтоон хэргийг ийнхүү шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар прокуророос Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ,  Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал нарыг шүүгдэгчээр татсан байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж