Төрийн дум “дуу чимээтэй” тэмцэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Төрийн дум “дуу чимээтэй” тэмцэж эхлэв

“Хүн амын ариун цэвэр, эрүүл ахуйн тухай” хуульд оруулж буй өөрчлөлтийг Оросын Төрийн дам авч хэлэлцэнэ. "Российская газета" сонинд өгүүлснээр хуулийн өөрчлөлт нь шөнийн цагаар орчны амгалан тайванг алдуулж байгаа хүмүүсийн шийтгэлийг чангатгахад чиглэгдэх ажээ.
Хуулийн өөрчлөлтөөр хэтэрхий их дуу чимээ гаргаж байгаа иргэдэд тавих шаардлагыг нарийвчлан тогтоох юм. Одоо шөнийн 11-ээс өглөөний  долоо хүртэл чимээ шуугиан гаргахаас гадна тодорхой дуу чимээ үйлдэхийг хориглож байна. Хуульд хориотой дуу чимээний жагсаалтыг хийж өгсөн ба түүнд нь дуу гаргахаас гадна дуу чимээг өсгөгч төхөөрөмжүүд гэрт, худалдааны төвүүдэд болон автомашинд хэрэглэхийг  хориглож байна. Мөн барилгын болон засварын ямар нэгэн ажил энэ хорионд оржээ.
Мөн жагсаалтад дуу чимээнээс хамгаалагдах байгууллагуудыг оруулж өгсөн байна. Үүнд эмнэлэг, амралтын ба асрамжийн газрууд, зочид буудлууд, орон сууц, сургууль, цэцэрлэгүүд багтлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж