Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохиодог уламжлалтай билээ.
2014 онд “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод нэгдээд байна.
Монгол улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газраас удирдамж батлан гаргаж, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулснаар Нэгдсэн нэг төлөвлөгөөн дор хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: http://erdenet.mn