"Чонон сүлд"-ийн постер

Хуучирсан мэдээ: 2014.11.28-нд нийтлэгдсэн

Зохиолч Зян Руны 2004 онд хэвлүүлсэн “Чонон сүлд” роман 20 сая хувь борлогдож, “Мао Зэ Дуний ишлэлүүд”-ийн дараа орох Хятадын хамгийн борлуулалттай номоор шалгарсан билээ.

Энэ роман Францын алдарт найруулагч Жан Жак Анног монгол соёлд ховсдож орхижээ. Тэрбээр “Чонон сүлд”- ийг дэлгэцийн бүтээл болгохоор шийдэж, Хонконгийн “Эдко” фильм, “China film group”-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 3D киногоо ирэх оны хоёрдугаар сарын 4-нд нээхээр төлөвлөжээ. “Оскар”-ын кино наадамд сойхоор зэхэж буй “Чонон сүлд”-д 38 сая ам.доллар төсөвлөсөн гэнэ. Гол дүрд Хятадын жүжигчин Фэн Шаофэн, Дуо Сяо болон Өвөр Монголын Д.Баасан, Монголын жүжигчин Р.Анхням нар тоглож байгаа юм байна. Р.Анхням Өвөр Монголын “Гаадан мээрин” кинонд тоглосноороо ийн франц найруулагчийн нүдэнд өртсөн гэнэ.

Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кино ирэх 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.

Т.АНУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж