Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Эбола вирусын халдварын голомт Баруун Африкийн Гвиней улсад маргааш /XI.29/ айлчлах гэнэ. Тэрээр Эбола вирусын халдвар тархсан улсад айлчилж буй Барууны анхны төрийн тэргүүн юм. Франсуа Олланд ганц өдрийн айлчлалаараа Гвинейн эрх баригчид Эболагийн асуудлаар дугуй ширээний уулзалт хийж, эрүүл мэндийн төвүүдээр зочлох гэнэ. Одоогоор Гвиней улсад Эбола вирусын халдварын тархалт тогтворжоод байгаа юм. Франц улс Эбола вирусын халдвартай тэмцэхэд Гвиней улсад 100 сая еврогийн тусламж үзүүлэхээ амласан аж. Гвинейд анх гарч, хөрш Сьерра-Леоне, Либери, Нигери, Сенегал, Малид тархсан Эбола вирусын халдвараар олон улсад 5400 гаруй хүн амь үрэгдэж, 13 мянга гаруй хүн өвчлөөд байна.
Франсуа Олланд Гвинейгээс шууд Сенегалын зүг жолоо залж, Франц хэлээр харилцагч лидерүүдийн чуулга уулзалтанд оролцох гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС