УИХ дахь МАН-ын бүлэг 14 цагт хурал зарлажээ. Тус цагт Тусгаар тогтнолын ордноо МАН-ын Бага хурал мөн эхлэх товтой юм. Иймд тус бүлгийнхний хувьд түргэвчилсэн байдлаар асуудлаа хэлэлцээд Бага хурал руугаа хөдөлцгөөх бололтой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн парламентад суудал бүхий намуудад хүргүүлсэн хамтран засаг байгуулах саналд МАН-ын бүлгийн дийлэнх гишүүд “хамтран засгаа байгуулах нь зүйтэй, намын эрх ашгаа улс орны эрх ашгаас хойно тавих ёстой” хэмээн үзэж буй юм.
Б.ЭНХ