NASA “Moonbase Alpha” хэмээх видео тоглоом гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

NASA “Moonbase Alpha” хэмээх видео тоглоом гаргалаа

АНУ-ын Үндэсний агаар мандал, сансар судлалын захиргаа буюу “NASA” сарлуу очих төлөвлөгөөгөө болиод байгаа хэдий ч тийшээ очдог аяллын тухай үнэгүй онлайн видео тоглоом гаргасан байна. “Moonbase Alpha” тоглоомд тоглогчид ирээдүйлэг 3D дүрслэлтэй сарны туйл дээр аялал хийж байгаа багт очих болно. “Энэ тоглоомыг тоглосноор тоглогчид саран дээр шинжилгээ судалгаа хийж байгаа сансрын нисгэгчийн дүрд орж тоглох болно. Саран дээр хайгуул хийгээд бааздаа буцаж ирэх үед солир баазын амьдрал тэтгэх системийг гэмтээсэн байх болно. Цаг хором бүр үнэтэй тул танай багийнхан гэмтсэн төхөөрөмжийг засаж, баазын хүчилтөрөгчийн хангамжийг хэвийн болгох даалгавар хэрэгжүүлэх болно. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бааз дээр байгаа боломжит нөөц, тоног төхөөрөмж, бусад хэрэгслийг зөв гүйцэд ашиглах шаардлагатай” гэж “NASA” тайлбарлажээ.

Тоглоомыг тоглох явцдаа тоглогчид сансрын удирдлагын төвд “нэгдүгээр бие”-ээр байж, харж, робот засагч ажиллуулах болно. Оюутнууд, сурагчидад тус агентлагийн сүүлийн үеийн технологи, ажлын байр, ирээдүйн сансрын хайгуулын үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдүүлж, ойлгуулахын тулд уг тоглоомыг зохиосон гэж “NASA” мэдэгджээ. “Moonbase Alpha”-г зургаа хүртэл тоглогч тоглож болох бөгөөд энэ нь ирээдүйд тус агентлагаас хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа олон тоглогчийн онлайн тоглоомны эхний үе шат юм байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж