НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО Монголын шагайн харвааг дэлхийн биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэснээ өнөөдөр мэдэгджээ. Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Болд твиттер хуудаснаа дөнгөж сая мэдээлж, үүнийг бүртгүүлэхэд өрсөлдөөн их байсныг онцолжээ.
Өнгөрсөн онд ЮНЕСКО Монгол уран бичлэг, монгол гэр урлал, Есөн эрдэнийн Ганжуур судрыг дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс өөрийн эх орон, үндэсний өв соёлоосоо дараах соёл, дурсгалуудыг ЮНЕСКО-д бүртгүүлээд байна.
ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН ӨВҮҮД:
Дэлхийн соёлын өвд
(World Cultural Heritage):
• Орхоны хөндийн дурсгалт газар (Orkhon Valley Cultural Landscape) 2004
• Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (Petroglyphic Complexes of the Mongolian Altai) 2011
Дэлхийн байгалийн өвд
(World Natural Heritage):
• Увс нуурын ай сав газар (Uvs Nuur Basin) 2003
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад
(Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity):
• Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008 онд
• Монгол Ардын уртын дуу, 2009 онд
• Монгол Үндэстний баяр–Наадам, 2010 онд
• Монгол Үндэстний хөөмэйн урлаг, 2010 онд
• Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, 2010 онд (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
• Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, 2013 онд
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Жагсаалтад
(List of Intangible Cultural Heritage in Need of Urgent Safeguarding):
• Монгол Тууль, 2009 онд
• Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, 2009 онд
• Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 онд
• Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011 онд
• Монгол уран бичлэг, 2013 онд
Дэлхийн дурсамж хөтөлбөрт
(MOW -Memory of the World Programme):
Дэлхийн баримтат өвд (World Documentary Heritage):
• Лу. Алтан Товч -2011
• Монгол Шунхан Данжуур -2011
• Есөн эрдэнийн Ганжуур – 2013