Настайчууд, зарим эрдэмтдийн хэлснээр "Янзаган хүрээ" гэдэг намар 10, 11 сарын орчимд зээрийн сүрэг бөөгнөрөн Янзагануудаа нэг дор байлган хэд хоног байлган нэг нэгэнд нь дасгадаг байна. Эх шаргачингууд идээшилэн байна. Энэ хооронд янзаганууд бөөндөө тоглон, бөөндөө унтдаг (яг л хүүхдийн цэцэрлэг шиг). Тэгээд нэг өглөө сэрэхэд нь эх шаргачингууд Янзагануудаа орхин оддог. Энэ мөчөөс эхлэн Янзаганууд бөөндөө явж, амьдралын хатуу ширүүнд суралцдаг байна. Энэ үйл явдлыг янзаган хүрээ хэмээн нэрлэдэг ажээ.