Silverstone дэлхийн хамгийн шилдэг зам болно

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Silverstone дэлхийн хамгийн шилдэг зам болно

“Формула-1”-ийн Силверстоун тойрог зам
дэлхий дээрх хамгийн шилдэг авто тойруулга зам болж чадна гэдэгт
эзэмшигч болон үйл ажиллагаа явуулагчид нь итгэлтэй байгаа гэнэ.

Тэдэнтэй мэдээж хамгийн сүүлд шахуу ашиглалтад орсон Абу Дабигийн
гран-при өрсөлдөх ч, тэдэнд Их Британийнх шиг хөгжөөн дэмжигчид байхгүй
гэж Силверстоун тойрог замын үйл ажиллагааны захирал Ричардс Филипс
мэдэгджээ.
“Мэдээж тэдэнд зочид буудал гэх мэт өвөрмөц зүйл нь давуу тал болж
байгаа. Мэдээж энэ бол гайхалтай зүйл. Гэвч бид юугаараа илүү гэвэл
бидэнд гайхалтай хөгжөөн дэмжигчид, гайхалтай уур амьсгал байдаг. Үүнийг
тэд яаж ч бий болгож чадахгүй” хэмээн Филипс хэлжээ.

Абу Дабигийн тойрог замын таван одтой зочид буудлууд нь олны анхаарлыг
татаж байсан нь нууц биш. Гэвч энэ нь үзэгчдийг бодит байдлаас бага
зэрэг холдуулсан байж болох талтай.

Силверстоун Дэлхийн II дайны үеийн агаарын хүчний бааз байсан бөгөөд
хамгийн анхны уралдаанаа 1950 онд хүлээн авч байсан түүхтэй. Харин одоо
тэдэнд 17 жилийн хугацаанд гран-при уралдааныг энэ зам дээрээ зохион
байгуулах гэрээний хугацаа байгаа учраас дэлхийн шилдэг зам болох зорилт
тавин ажиллах гэж байгаа ажээ.

Ирэх оны тавдугаар сар гэхэд ойролцоогоор 36,37 сая орчим фунт
стерлингийн хөрөнгөөр дэлхийн шилдэг болгох төслийг хэрэгжүүлэх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж