МАН-ын бүлэг дахин хуралдахаар болов

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг дахин хуралдахаар болов

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөв. Уг хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн хамтран Засгийн газар байгуулах саналтай холбоотойгоор байгуулсан Ажлын хэсгийнхээ мэдээллийг сонсч, зарим чиглэл, даалгавар өгсөн байна.

Бүлгийн хувьд маргааш үдээс хойш хуралдах МАН-ын Бага чуулганы өмнө дахин хуралдах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд саяын хурлаар тодорхой шийдэл гаргаагүй тухай эх сурвалж хэллээ. 

Өнөөдөр үдээс хойш хуралдсан бүлгийн хуралдааны үеэр МАН-ын гишүүдийн дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сүүлд хийсэн томилгоотой холбоотой шүүмж гарсан гэх мэдээлэл байна. “Хамтарч засаг байгуулъя гэсэн хэрнээ асуудлыг нэг тийш шийдээгүй байхад агентлагийн дарга нарын томилгоогоо хийлээ” хэмээн МАН-ын зарим нэг гишүүн дургүйцлээ илэрхийлсэн бололтой.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж