УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Уг хуулийн төсөлд УИХ дахь эмэгтэй гишүүд ихээхэн анхаарал хандуулж, санаа тавьж байгаа бөгөөд яг одоо чуулганы танхимд С.Оюун, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар ирчихсэн бусад гишүүдээ хүлээн сууж байна. УИХ-ын дарга З.Энхболд эмэгтэй гишүүдийнхээ хамт бусад нөхдөө хүлээх зуураа зургийг нь дарж амжжээ.
Б.ШАРХҮҮ