Орон гэргүй эр баярын урилгад дарагджээ

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Орон гэргүй эр баярын урилгад дарагджээ

 

АНУ-ын Виржини мужийн Нортфолк хот дахь халамжийн төвд амьдардаг орон гэргүй нэгэн эр баярын оройн зоогны урилгад дарагджээ. 54 настай Нил Шайтэлс гэгч “Facebook”-т “Талархлын баяр”-ын оройн зоогонд урих гэр бүл хайж буйгаа бичсэнээр сайхан сэтгэлт хүмүүсийн урилгад дарагдсан аж.

 

Тэрээр нэг орой халамжийн төвийн найзтайгаа баярын өдрүүдэд ямар их ганцаарддаг тухайгаа ярьж суусан аж. Тэгэхдээ тэрээр “Намайг оройн зоогонд урих гэр бүл байгаа болов уу?” хэмээн гайхширч, “Facebook”-т энэ тухайгаа бисэн байна. Тэрээр “Facebook” дэх мэдээллийн сайтуудын блогт “Намайг Талархлын баярын оройн зоогонд урьж, хамт баярлах гэр бүл хайж байна” гэсэн зарлал тавьсан аж. Удалгүй түүнийг “Newport News” телевиз ярилцлаганд урьсан байна. Ярилцлагыг үзээд Англи хэлсний багш Эшли МакЛеморе хамгийн түрүүнд оройн зоогны урилга явуулжээ. Ийнхүү оройн зоогны урилга тасралтгүй хөвөрсөөр бусад баяруудыг ч түүнтэй хамт тэмдэглэх хүсэлтээ олон гэр бүл илэрхийлсэн байна. Үүгээр ч зогсохгүй түүний байрлаж буй орон гэргүйчүүдийн халамжийн төвд хүмүүс хандив өргөж эхэлсэн гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: АВС news

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж