Засгийн газар даваа гаригт хуралддаг болно

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Засгийн газар даваа гаригт хуралддаг болно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын үйл ажиллагааны хуваарьт зарим өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Засгийн газар даваа гариг бүрийн 16.00 цагт хуралдаж байхаар болж, хуралдааны тухай хэвлэлийн мэдээллийг мягмар гаригт өгч байхаар шийдвэр гаргасан байна.

Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа бямба гаригт засаг хуралдах шийдвэр гаргасан. Тэгвэл С.Батболдын Засгийн газар лхагва гаригт хуралддаг байсан юм.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж