Цэцэ хүүхдүүдийг номын сантай болгоно

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Цэцэ хүүхдүүдийг номын сантай болгоно

Vanquish хамтлагийн 10 жилийн ойд зориулан Рэппер Цэцэ өөрийн хоёр дахь тоглолтоо "Ном ба Ирээдүй" нэртэйгээр өнөөдөр MINT club-д хийх гэж байна.

Тоглолтод урилгаар Vanquish, N.M.N, 3 Охин, Дөлгөөн, BX, Opozit болон Хувьсал Production-ий хамт олон оролцох аж. Энэxүү тоглолтноос олсон орлогыг 100 хувь Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд байрлаx 100м2 тайлбайд 1-6 насны хүүхдүүдэд зориулсан номын сан тохижуулахад зарцуулах юм.

Дашрамд сонирхуулахад тоглолтын билет авч хандив өргөсөн хүмүүст Монголдоо үйлдвэрлэсэн амтат шоколад өгөх юм байна. Рэппер Цэцэгийн тасалбарын үнэ 20000 төгрөг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж