“Тусгаар тогтнол” яруу найргийн наадам өчигдөр боллоо. Эл наадамд 60 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 20 найрагч хоёрдугаар шатанд шалгарч, шүлгээ толилуулсан юм.
“Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэлээс 10 дахь жилдээ уламжлал явуулж байна.
Энэ удаагийн найргийн наадмын нэгдүгээр байрт МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Л.Ганзул, хоёрдугаар байрт Д.Нямлхагва, гуравдугаар байрт Б.Баттулга нар шалгарсан бол яруу найрагч В.Нэргүй, Г.Ишхүү нар тусгай байрын шагналын эзэн болжээ.
Э.ТЭКҮ