УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Бүлгээр Засгийн газарт хамтран ажиллах эсэхийг судлахаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсч байгаа аж. УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Су.Батболд ахалж, өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй анхны зөвшилцөх уулзалтыг эхлүүлсэн. Зөвшилцөх уулзалтын зорилгыг УИХ-ын гишүүн Су.Батболд МАН-ын Бага чуулганд оролцох гишүүдэд мэдээлэл өгөхөд оршиж байна гэж тодорхойлсон юм.
МАН-ын Бага чуулган маргааш 14.00 цагт товлогдсон. Тиймээс УИХ дахь цөөнхийн бүлэг түүнд бас давхар бэлтгэл хангаж, хуралдаж байна.
Г.ДАРЬ