"Байерн Мьюнхен" клубын 23 настай хагас хамгаалагч Шердан Шакири нэгдүгээр сард нээгдэх өвлийн солилцоо, намайны цонхоор клубээсээ явах магадлалтай талаар клубын ерөнхийлөгч Франц Беккенбауэр ярьсан байна.
Тэрбээр "Шакири өөрөө хүсч байгаа бол багаа сольж болно. Бидэнд түүнийг хориглох эрх байхгүй. Түүн шиг авьяастай залууг бүрэн ашиглаж чадахгүй байгаадаа харамсч байна" хэмээн ярьжээ. Энэ улиралд Шакиригийн хувьд Бундеслигийн ердөө гурван тоглолтод л гараанд гарч тоглосон бөгөөд Аваргуудын лигт зөвхөн сэлгээнээс тоглож байгаа нь Шакирид таалагдахгүй байгаа аж.
Түүнийг Английн томчууд болох "Манчестер Юнайтед", "Ливерпүүл" болон Италийн "Ювентус", "Наполи", "Рома" зэрэг европын бүхий л томчууд сонирхож байгаа бөгөөд саяхан хэвлэлээр "Манчестер Юнайтед" клуб түүний төлөө 18 сая еврогийн санал хүргүүлнэ хэмээн яригдаж байсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn