“Хольцгүй, цэвэр байх” хуулийг Монголд мөрдөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

“Хольцгүй, цэвэр байх” хуулийг Монголд мөрдөж эхэллээ

1516 онд Баварийн гүн IV Виллиам Reinheitsgebot нь Хольцгүй, цэвэр байх хуулийг гаргасан бөгөөд энэхүү хуулиар Шар айргийг зөвхөн ус, амуу соёолж, зөрөг цэцэг гурваар хийхийг зарлигдсан байна. Ийнхүү Баварийн хуулийг Герман даяар мөрдөж эхлэн Шар айргийн чанар, цэвэр байдлын бэлгэ тэмдэг болжээ.

Дэлхийд алдартай энэхүү Баварийн шар айргийг Монголд Кроне Браухауз өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэж эхэлсэн байна.

  1. Австрийн туршлагатай инженерүүдийн ирж суурилуулсан. исгэлтийн үйлдвэрийн шугам нь бүрэн автомат бөгөөд шар айрагны түүхий эд, орц найрлага нь Баварийн “Хольцгүй, цэвэр байх хууль”-ийг мөрддөг.
  2. Түүхий эд, орцыг Герман улсаас импортлон авчирч Германы өндөр стандартад нийцсэн чанартай түүхий эд, орц нь чанарын өндөр түвшингээ тогтмол хадгалж чаддагаараа давуу талтай. 
  3. Түүнчлэн зөвхөн Герман улсаас авч болох тусгай сортын 14 төрлийн амуу соёлж, 5 төрлийн зөрөг цэцэг, 6 төрлийн исгэгчээс сонгон үйлдвэрлэлдээ ашигладаг.

Мюнхен хотын Техникийн Их Сургууль, Хүнсний технологич,Грэфелфин хотын Доемений Академи, Исгэлтийн технологич Доемений Академи, Худалдаа, Аж үйлдвэрийн тэнхимийн Мастер Исгэгч, Хүнсний Үйлдвэрлэл, Үйлчилгээний Мэргэжлийн Холбооны Аюулгүй байдлын шинжээч зэрэгтэй 20 жилийн туршлагатай Германы мастер технологич Аксел Гүммихийг урин ажиллуулж байна.

Мөн Кроне Браухаузд Герман мастер тогооч Флориан Шүкшдийз болон түүний чадварлаг багийн бэлтгэсэн Герман үндэсний хоол болох төрөл бүрийн зайдас, гахайн тагалцаг, ил гал дээрх пицца, хуурсан төмс зэрэг зоогуудаар үйлчилнэ.

 

Бавари мужид очсон мэт сэтгэгдэл терvvлэх “KRONE BRAUHAUS” 11.28-нд үүдээ нээж байна. Та бvхэн тавтай морилно уу!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж