Малчид мэдээлэлгүй учраас санхүүгийн алдагдалд орж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Малчид мэдээлэлгүй учраас санхүүгийн алдагдалд орж байна

Малчдад зах зээлийн боломж олгох хөдөөгийн бизнесийг дэмжих зорилгоор “Бизнесийг дэмжих холбоо“ ТТБ шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэхүү үйлчилгээ нь үүрэн холбооны бүх хэрэглэгчид155668 дугаарт мессеж илгээн хаана, ямар, түүхий эд хэдэн төгрөгийн үнэ ханштай байгааг мэдэж болох аж. Энэ нь хот хөдөөгийн үнийн ялгааг арилгах, үнийн хөөргөдлийг бууруулах ач холбогдолтой юм байна. Арьс шир болон 28 нэр төрлийн бүтээдэхүүний үнийн судалгааг долоо хоногт хоёр удаа аймаг бүрээр тогтмол шинэчлэн гаргах аж. Жишээ нь, Улаанбаатар хотод хонины мах ямар үнэтэй байгааг мэдэхээр бол UB HMH гэж бичээд 155668 дугаарт илгээхэд тухайн өдрийн ханшийн мэдээлэл ирэх юм байна. Аймаг, бүтээгдэхүүн бүр кодтой байх бөгөөд нэг мессеж  бичихэд150 төгрөг аж. “Бизнесийг дэмжих холбоо “ ТТБ-ийн тэргүүн Б.Батмөнх малчид зах зээл, эдийн засгийн мэдээлэлгүй учраас санхүүгийн алдагдалд орж байна гэлээ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж