Чуулганаас өмнө байнгын хороодыг хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Чуулганаас өмнө байнгын хороодыг хуралдуулна

Үдээс хойш УИХ-ын чуулганы хуралдаантай. Үүнээс өмнө чуулганаар хэлэлцэх асуудлыг цэгцлэхээр байнгын хороод хуралдаж байгаа юм. Одоо Эдийн засгийн байнгын хороо Үндсэн чиглэлтэй холбоотой зарим тогтоолын төслүүдийг батлахаар хуралдаж байна. Мөн 14.00 цагт Төсвийн байнгын хороо, Байгаль, орчин  хүнс хөдөө аж ахуйн байнгын хороод хуралдахаар болсон байна. 15.00 цагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар тус байнгын хороодоор орсон асуудлыг хэлэлцэх учир ийнхүү байнгын хороодын хурлын цагууд өөрчлөгдөж байгаа аж.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж