УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцөх уулзалт өнөөдөр 12.00 цагт эхэлсэн ч зарим асуудлыг тодруулах шаардлагатай болсноор 17.00 цагт дахин үргэлжлэхээр болсон юм. Уг зөвшилцөх уулзалт Төрийн ордноо саяхан эхэлсэн байна.
Талууд улс оронд үүсээд байгаа эдийн засаг, засаглалын хямралыг даван туулахад парламент дахь голлох хоёр улстөрийн хүчин хамтран ажиллах шаардлага тулгарсан хэмээн үзэж байгаа юм. Ингэхдээ улстөрийн эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашгийг тэргүүнд тавих эгзэгтэй цагт ирээд байна гэж тодорхойлж буй.
Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвхөн МАН-ын бүлэгт хандаж Засгийн газарт хамтрах саналыг тавьсан бол асуудлыг авч үзэж, Бага хурлаа зарлан хуралдуулах шийдвэр гаргаж болох байсан. Харин парламент дахь бүх нам, эвслийн бүлэгт Засгийн газарт хамтрах саналыг хүргүүлсэн үед МАН Засгийн газарт хамтарвал “Гологдсон хүүхэн” болж хувирах эрсдэлтэй хэмээн үзэж буй.
Г.ДАРЬ