Гурван оюутан амиа алдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Гурван оюутан амиа алдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн III хороо “River Stone-2” барилга дээр ажиллаж байсан гурван оюутан барилгаас унаж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагад мөрдөн байцааж, дүүргийн II прокурорт хянаад шүүхэд шилжүүлжээ.

Туслах ажилтнууд болох гурван оюутан дүүжин шатны бэхэлгээ тасарч, өндрөөс унаж амь нас хохирсон хэрэгт барилгын аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий этгээд болох “Бо Бэ” констракшн ХХК-ны захирал Б.Болдбаатарыг буруутгаж, яллагдагчаар татсан байна.

Дашрамд, талийгаачид нь тус барилга дээр сургалтын төлбөрөө олох зорилгоор  ажиллаад гурваас тав хонож байсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдэж байсан юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж