Монголын рок попын уран бүтээлчид Төрийн дууллыг флаш мобтой болгожээ. Уг флаш мобын зураг авалтыг “Наран туул” зах дээр хийсэн бөгөөд худалдаа эрхлэгчид тэдэнтэй хамтран Төрийн дуугаа дуулсан байна.
Төрийн дууллын флаш моб-д Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Морин хуурын чуулгын морин хуурч Н.Жигжиддорж, “Sweetymotion” хамтлагийн Э.Ганболор, дуучин Ч.Цэлмүүн нар оролцсон байна. Уран бүтээлчдийн зүгээс нийт Монголчууддаа улс тунхагалсны баярын мэндийг дэвшүүлсэн энэхүү бүтээлээрээ бэлэг барьжээ.
Ингээд Төрийн дууллын флаш мобыг хамтдаа сонирхоё.
Э.ТЭКҮ