Арваннэгдүгээр сарын дундарав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур,орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Малчид ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар хүйтэн хононо.
Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар хүйтэн хононо.
2014 оны 11 дүгээр сарын 26-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 22-27 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус , өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 18-20 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
2014 оны 11 дүгээр сарын 28-наас 2014 оны 12 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn