Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр хэд хэдэн чухал томилгоог хийж магадгүй сураг байна. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг өөрчилж, АТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Б.Хурц түүний оронд очих гэнэ. Б.Хурц өмнө нь ТЕГ-т газрын дарга хийж байсан. Өнгөрсөн долоо хоногоос Б.Хурцыг ТЕГ-д очих нь гэсэн яриа гарч байсан юм.
Мөн ЦЕГ-ын дарга С.Баатаржав хурандаагийн оронд Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байгаа Р.Чингис очих бололтой.
О.САР