Өнгөрсөн шөнө Оросын “ЦСКА” клуб Аваргуудын лигийн хүрээнд талбай дээрээ Италийн “Рома” клубыг хүлээж авч, 1:1-ээр тэнцсэн билээ. Тэгвэл энэ тоглолтод гараанд гарсан “ЦСКА” клубын хаалгач Игорь Акинфеев хөлбөмбөгийн замналынхаа 500 дахь тоглолтод оролцжээ.
Өдгөө 28 настай хаалгач Оросын лигт 294 тоглолтод оролцсон бол Аваргуудын лигт 43, Оросын цомд 35, Европын супер цомд 27, Европа лигт 13, Оросын супер цомын тэмцээнд 8, РФПЛ цомд нэг тоглолтод оролцсон юм. Мөн Оросын шигшээ багийн хамтаар 77 тоглолтод оролцоод байгаа билээ.
Дашрамд дурьдахад, тэрбээр “ЦСКА” клубын ахлагч Акинфеев Оросын түүхэнд 500 тоглолтын босгыг давсан 10 дахь тоглогч болж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn