УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүд 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Мөн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосон Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийг томилуулах тухай хүсэлтийг авч хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагдах болсон тул оронд нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг нэр дэвшүүлжээ. Эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Г.Дарь