Английн “Челси” клуб Аваргуудын лигийн тавдугаар тойрогт Германы “Шальке” клубтэй тулж, 5:0-ээр буулгаж авсан. Энэ тоглолтод “Челси”-гийн домогт довтлогч Дрогба нэг гоол оруулсан билээ. Ингэснээр тэрбээр Европын цомд 50 дахь гоолоо оруулсан юм. Тэгвэл энэ тоглолтын дараа Дрогба өөрийн бодлоо хуваалцжээ.
Тэрбээр “Бид маш сайн тоглосон. Энэ үдэш бид хасагдах шатанд шалгарах эрхээ баталгаажуулж чадлаа. Энэ тоглолтод би Европын хэмжээнд 50 дахь гоолоо оруулснаа олж мэдлээ. Энэ бол маш сайн амжилт. Би одоо ч гэсэн “Марсель”-ын хамтаар “Реал”-ын эсрэг гоолдож байснаа санаж байна. Түүнээс хойш 10 гаруй жил болсон болохоор 50 дахь гоолоо оруулсандаа итгэхгүй байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn