Монгол зураачид Нью-Йоркын үзэсгэлэнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Монгол зураачид Нью-Йоркын үзэсгэлэнд оролцлоо

Нью Йорк хотын QCC арт галерейд “Азийн урлаг 40 жил Контемпорэри Вьюз” үзэсгэлэнд Монгол улсын ардын зураач Төрийн соёрхолт До.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг болон зураач, дизайнер Б.Сарнай нар уран бүтээлээрээ Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа гэнэ.

Үзэсгэлэн аравдугаар сарын 16-аас 2015 оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Уг үзэсгэлэн нь Энэтхэг, Пакистан, Монгол, Төвд, Тайвань, Япон, БНСУ, БНХАУ-ын нийт 21 контемпорэри уран бүтээлчдийг хамарсан мультимедиа үзэсгэлэн болж байгаагаараа онцлог юм байна.

Эл үзэсгэлэн нь дэлхийн олон улсын тавцанд Монгол зураачид өөрийн гэсэн орон зайг бий болгож байгаагийн том жишээ боллоо.

Уг үзэсгэлэнд Монгол Улсын Ардын зураач Терийн Соёрхолт До. Болд нь "Composition", 200×120 хэмжээтэй бvтээлээрээ, Урлагийн Гавьяат Зvтгэлтэн Я. Оюунчимэг байгалийн сайхныг дvрсэлсэн бvтээлээрээ, зураач, дизайнер Б.Сарнай нь Монгол бөөгийн тухай бvтээлээр тус тус оролцож байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж