«КиберБеркут» Төрийн департаментын баримтад нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

«КиберБеркут» Төрийн департаментын баримтад нэвтэрчээ

Баримтын хэсгээс
Фото: cyber-berkut.org

"КиберБеркут» гэх хакерийн бүлэг Украинд туслах тухай нууц баримтыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены хүрээний нэгэн түшмэлийн гар утаснаас хуулан авчээ. Хакеруудын нийлүүлсэн баримтад ерөнхийлөагч Барак Обама, төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын гарын үсэг байгаа ба АНУ нь минометын радарыг нийлүүлнэ гэсэн байв. Порошенко ч энэ талаар баяртайгаар мэдэгдэж байсан билээ. Тэр нь баримтын дагуу хийгдсэн ба АНУ Украинд 400 мянга орчим долларын  үнэтэй гурван радарыг нийлүүлсэн гэж "КиберБеркутын» мэдэгдэлд өгүүлжээ.

Баримтын дагуу АНУ “мэргэн буучийн 400 винтов, 2000 дайралтын винтов, 720 гар гранат харвагч 200 минометыг 70 мянган минийнх нь хамт, 150 стингер, 450 танкийн эсрэг пуужинг“ нийлүүлэх ажээ. Украинд  Жозеф Байденыг айлчлах үеэр "КиберБеркут» Украины Төрийн байгууллагын хэд хэдэн сайтад нэвтэрсэн ба 21 өдөр тэдний довтолгоонд есөн сайт нэрвэгджээ.

"КиберБеркут» нь Украины өнөөгийн засгийн буруу үйлдлүүдтэй тэмцэл хийж байгаа хакерийн бүлэг юм. Өмнө нь тэд Малайзийн боингийг устгасан тухай, тэр хэргийн мөрдөн байцаалт зэргийн олон чухал баримтуудыг нь өөрийн сайтад гарган тавьсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж