Кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ бүтээл нээлтээ хийхээр зэхжээ. “Скин” энтертайнментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт киноны нээлт ирэх арванхоёрдугаар сарын 2-нд “Тэнгис”, “Өргөө” кино театруудад болох гэж байна.
Эл бүтээлийн найруулагчаар нь “Скин” энтертайментийн найруулагч А.Анар ажиллаж, гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны эрэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Бат-Оргил, “Outlaw” хамтлагийн гишүүн Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.
Киночдын бүтээлийн цуваа өнгөрсөн есдүгээр сараас хойш тасарсангүй. Долоо хоног бүр шинэ кино нээлтээ хийж кино сонирхогчдын хүртээл болсоор байгаа юм. Тэгвэл энэ цувааг “Зүрх зогсохгүй” үргэлжлүүлэх нь.
Э.ТЭКҮ