Б.Уранчимэг оюутны ДАШТ-ий шагналт байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Б.Уранчимэг оюутны ДАШТ-ий шагналт байрт шалгарлаа

Тайванийн Тайчунг хотноо энэ сарын 5-7-ны өдрүүдэд дэлхийн оюутны аварга шалгаруулах хүндийг өргөлтийн хоёрдугаар тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус хотын Биеийн тамирын их сургуулийн спорт танхимд болсон тэмцээнд 15 орны 75 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол улсыг төлөөлөн эмэгтэйчүүдийн +75 кг-ын жингийн ангилалд Орхон их сургуулийн оюутан Б.Уранчимэг оролцсон юм. Манай тамирчин огцом өргөлтөөр 80 кг, түлхэлттэй өргөлтөөр 100 кг-ыг амжилттай өргөж, нийт 180 кг-ыг өргөснөөр оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Тус жингийн ангилалд зохион байгуулагч орны тамирчин Ли Юань Чен 243 кг-ыг өргөж, аваргалсан бол Тайландын Моонтар Аннипа /235 кг/, Унгарын Магат Кристина /211 кг/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж