“Бидэнд ойрхон ирээдүй” рекламны фестивалийн бүртгэл эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

“Бидэнд ойрхон ирээдүй” рекламны фестивалийн бүртгэл эхэлжээ

“G” энтертайнмент болон Реклам бүтээгчдийн холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын үндэсний фм радиогийн холбоо нийгмийн сэдэвт рекламны фестивалийг зохион байгуулах гэж байна. “Бидэнд ойрхон ирээдүй” рекламны фестивальд хамтран телевиз, радио, сонингийн сэтгүүлч, сурвалжлагч, бие даасан студи продакшны уран бүтээлчид, фото зурагчид, дизайнерууд, хувь хүн албан байгууллага оролцох боломжтой юм. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Олон нийтэл хандсан энэ төрлийн реклам нь ашиг хонжоо, бизнес, худалдаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зорилгыг агуулаагүй, нийгмийн оюун санааг хөгжүүлэх, сэтгэлгээг өөрчлөх ирээдүйдээ өөдрөгөөр итгэх итгэлийг олон нийтэд төрүүлэх зорилгоор тус фестивалийг зохион байгуулж байна.
Фестивальд би, бид, ногоон дэлхий гэсэн сэдвийн дагуу бүтээлээ ирүүлэх боломжтой бөгөөд видео реклам, хэвлэлийн реклам, радио реклам, гар утасны реклам гэсэн төрлөөр зохион байгуулж буй. “Бидэнд ойрхон ирээдүй” рекламны фестивальд бие даасан уран бүтээлчид, студи продакшн, телевиз, радио, сонингийн сэтгүүлчид, уран бүтээлчид, фото зурагчид, дизайнерууд оролцох боломжтой. Фестивальд оролцох материал бүтээл нь аль нэг байгууллага, компанийн санаачлагаар хийсэн байж болох бөгөөд нэг хүн хэдэн ч бүтээлээр оролцож болох юм байна. Одоогоор Фестивалийн шүүгчдийг нууцалж байгаа бөгөөд бүртгэл дууссаны дараа мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүх гэнэ.
Фестивалийн шилдгүүдийг гранпри шагнал, шилдэг видео реклам, шилдэг хэвлэлийн реклам, шилдэг радиогийн реклам гэсэн номинацуудаар тодруулах юм. Фестивальд оролцохыг хүссэн уран бүтээлчид, хүмүүс энэ сарын 1-28-ныг хооронд www.adfestivalmpngolia.net хаягаар анкет бөглөн, бүтээлээ электрон хэлбэрээр явуулах эсвэл 10.00-18.00 цагийн хооронд СБД Бага тойруу 35. Хатан сүйх импексийн байр, хоёр давхарт байрлах “G” энтертайнментийн байранд авчирч өгөх юм.
М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж