УИХ-ын гишүүн Г.Уянга “Шударга ёс” эвслийн бүлэг дотроо хувь улстөрчийнхөө байр сууринаас хандсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн нам, эвслийн талд гэхээс илүүтэй улс орныхоо эрх ашигт нийцвэр шийдвэрийн төлөө зогсох нь бий. Тэгвэл эрхэм гишүүн цахим хуудаснаа “2000-2004 онд Л.Гүндалай гишүүн парламентад ганц дайчин ганцаардахгүй үзэлцэж , харин би телевизийн нэвтрүүлгээрээ ардчиллыг тунхаглаж явсансан. Тэр ед би ардчилал бол Ардчилсан нам гэж ойлгож, Ардчилсан нам засгийн эрхийг барьж байж л бүх зүйл хэвэндээ орно гэж итгэдэг байж билээ. Би нэвтрүүлгийнхээ текстийг бичиж байхдаа үг, амнаасаа гарч байгаа авиа бүрээ зөвхөн энэ л бодол, хүсэл, зорилгодоо нийцүүлэн сэтгэлээ шингээж гаргадаг байсан юм. Гэвч харамсалтай нь Ардчилсан нам бол ардчилал биш байсан” хэмээв.
Эх сурвалж http://www.info.mn