Хонгконгийн Политехникийн их сургуульд энэ сарын 3-6-нд зохион байгуулагдсан тус тэмцээнд манай оюутан тамирчид ганцаарчилсан, багийн болон эрэгтэй хосын төрөлд амжилттай оролцсон юм.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн ОУХМ Л.Алтантулга хэсгийн тоглолтод амжилттай тоглон шилдэг наймд шалгарч, улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод Өмнөд Солонгосын тамирчинд 4:1 харьцаатай ялагдсанаар шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. Мөн эрэгтэй багийн төрөлд манай тамирчид хэсгийн тоглолтод Японы багт хожигдож, Сингапурын хүчирхэг багийг буулган авснаар хэсгээсээ хоёроор шалгарч, зохион байгуулагч орны багт ялагдсанаар мөн шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
Дашрамд сонирхуулахад, тус тэмцээнд манай улсаас шүүгч Э.Мөнхбилэг Монголын шүүгчдээс анх удаагаа шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан юм.
С.Цэлмэг