Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д хамтран Засгийн газар байгуулах тухай урилгаа илгээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч өнөөг хүртэл ямар нэгэн уулзалт болоогүй байна. МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн ахлагч Су.Батболдын хэлж байгаагаас үзвэл МАН зөвшилцөлд бэлэн байгаа хэдий ч АН-ынхан шуурхай, ажил хэрэгч байдал муутай цаг их алдаж байгаад шүүмжлэлттэй байгааг харж болж байна.
Харин АН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийнхэн өчигдөр л дөнгөж ахлагчаараа М.Батчимэг гишүүнийг томилсон бөгөөд одоо ямар асуудал хэлэлцэх эсэхээ шийдвэрлэж дарааллыг нь гаргаж байгаа ажээ. Удахгүй ажлын хэсэг дотоод ажлаа дуусган МАН-тай хэлэлцээний ширээний ард суух бололтой.
Эх сурвалж http://www.info.mn