Сичуань мужид дахин газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Сичуань мужид дахин газар хөдөлжээ

 

Хятадын Сичуань мужийн Кандин хоттод өчигдөр орой /ХI.25/ дахин 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас утасны сүлжээнд гэмтэл гарч, харилцаа холбоо тасарсан бөгөөд хүн гэмтэж бэртсэн мэдээлэл ирээгүй байна. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр 5.6 магнитудын газар хөдлөлтийн голомт Кандин хотын төвөөс 25 км зайнд 11.6 км-ийн гүнд болсон гэнэ. Хятадын албаныхан газар хөдлөлтийн хүчийг 5.8 магнитуд гэж хэмжжээ. “Синьхуа” агентлагт мэдээлснээр газар хөдлөлтийн чичиргээнд ширээ, тавиур дээрээс эд зүйлс унасан гэнэ.  

 

Өмнө нь өнгөрсөн бямба гаригт /XI.22/  Кандин хотод 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс, таван хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Мөн олон тооны байшин, барилга цууран нурж, цахилгаан тасарсан аж. Уг газар хөдлөлтийн голомт Кандин хотын төвөөс 30 орчим км зайтай газар байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж