Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлжээ

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис бүлэглэн хэрэглэсэн болох нь тогтоогдож 1.6 жилийн ялаар шийтгэгдээд байсан Г.Сарангэрэл нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянаж, ялыг хөнгөрүүлжээ.

Улсын дээд шүүх хэргийг хянаад Г.Сарангэрэлд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 1.6 жилийн ялыг нэг жил хоёр сар болгон хөнгөрүүлжээ.

Г.Сарангэрэл нь нийт найман сарын хугацаанд саатуулагдаад байгаа бөгөөд хугацаанаас өмнө магадлангаар суллагдах боломжтой гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа бололтой.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж