Уг мэдээлэлд,
Cape Girardeau-ын оршин суугч, “Cape Central High School” дунд сургуулийн 2003 оны төгсөгч Колин МакЛейн Монголд очиж, Ерөнхийлөгчийн тамгын газарт хуулийн чиглэлээр найман долоо хоногийн хугацаатай ажиллахаар явсан ба тэнд байхдаа ууланд явган аялал хийж яваад амиа алдсан талаар түүний эцэг Randy McClain ярьж байна. 25 настай хүү Колин МакЛейн нь тавдугаар сарын сүүлээр Монгол руу явсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын өмнө талд байх Богдхан ууланд аялал хийхээр яваад буцаж ирээгүй байна.
Ням гаригт Ранди МакЛайн АНУ дахь Монголын элчин сайдын яамнаас дуудлага хүлээн авсан бөгөөд түүнд хүү нь сураггүй болоод 36 цаг болж байгаа талаар дуулгасан байна. “Тэд түүнийг хайж байгаа, эрэл хайгуулаа улам эрчимжүүлнэ” гэдгийг мэдэгдсэн байна. Харин Мягмар гаригийн өглөө хүү Колин МакЛейных нь цогцсыг холбогдох албаны хүмүүс олсон талаар аавд дуулгажээ. Хэдийгээр тэдэнд хариулт аваагүй асуулт олон байгаа ч гэр бүлийнхэн нь хүү Колин МакЛейныг өөр нэг америк хүнтэй хамт аялалд явсан талаар мэдсэн байна. Тэр хоёрт ус, газрын зураг гээд хэрэгтэй бүхэн байсан гэж Колин МакЛейны өвөө Иван МакЛейн ярьж байна. “Эхний шөнө тэр хоёр маргааш нь очих газрынхаа ойролцоо нэг газар хоноглосон. Маргааш өглөө нь МакЛейн түүнийг түрүүлээд явж бай, би хэсэг амарчихаад хойноос чинь гүйцэж очино гэж ярьсан гэнэ. Нөгөө залуу нь цааш явсан. Тэр америк залуу Колиныг буцаж ирсэн гэж бодсон байж болох юм. Гэхдээ 36 цаг өнгөрсний дараа түүнийг сураггүй байгаа талаар мэдээлсэн нь харамсалтай” хэмээн өвөө нь ярьж байна. Колин МакЛейн наймдугаар сард АНУ-д буцаж ирэх байжээ. “Хүүтэйгээ ярихад хүү нь сайн байгаа” гэж хэлсэн талаар Ренди МакЛейн дурсаж байна. “Засгийн газар тэнд шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Бид энд бараг мэдээлэлгүй харанхуй байна” гэж нас барсан залуугийн аав мөн онцолжээ. Мягмар гаригийн орой Элчин сайдын яамны ажилтнуудтай ярихад мөрдөн байцаагчид цогцсонд задлан шинжилгээ хийж байгаа, үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна.
Колин МакЛейн Монголын талаар “Southeast Missourian” дахь вэб сайтдаа бичдэг байсан бөгөөд тэрээр АНУ-ын Вашингтон хотод суралцаж байгаа хуулийн сургуулийнхаа хичээлд нэмэлт кредит авахын тулд Монголд ирсэн юм байна. Тэрээр 2009 оноос “American University” их сургуулийн хуулийн ангид сурж эхэлсэн байжээ гэж “Southeast Missourian” мэдээллийн агентлаг АНУ-аас мэдээлж байна.