Байнгын хорооны хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хурал өндөрлөв

Төсвийн байнгын хорооны хуралдаан Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг сонссоноор өндөрлөв. “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”-ийн талаарх дүгнэлт нь Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Архидан согтуурахтай тэмцэх сангуудад хийгдсэн бөгөөд тайланг Үндэсний аудитын газрын удирдлагууд ирж танилцуулсан юм.

Хяналт шалгалтын дүнд ерөнхийд нь сангийн хөрөнгийн зарцуулах бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих үр дүн хангалтгүй гэж үзсэн байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн хувьд НДЕГ 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан хуваарийнхаа дагуу нийт 14 аймаг, 2 дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, 58 сумыг хамруулан нийгмийн даатгалын сангийн орлогын бүрдүүлэлт, хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлд хяналт шалгалтыг хийжээ. Энэ ажлын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа 66 аж ахуй нэгж байгууллагаас нийт 339 саятөгрөгийн зөрчил илрүүлж, 249,5 сая төгрөг буюу 73,4 хувийг барагдуулсан, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 87 ажил олгогч, барилгын угсралт, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 78 ажил олгогч байгууллагад шалгалт хийж, нийт 965 сая төгрөгийн зөрчил илрүүлснээс 959,9 сая төгрөг буюу 99,5 хувийг барагдуулжээ.

Хүний хөгжил сангийн хувьд Сангийн яамны Дотоод аудит, хяналт шинжилгээний хэлтсээс явуулсан шалгалтын дүнд иргэнд олгосон бэлэн мөнгөний санхүүжилтийг хувиарлах явцаж 2000 иргэнд давхар санхүүжилт олгосон зөрчил илэрсэн байна.

Б.ЭНХ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж