Ой тогтоолтын сургалтад урьж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтын сургалтад урьж байна

Хэрвээ танд анхаарлаа төвлөрүүлэх бэрхшээлтэй байдаг бол, Хэрвээ та уншсан болон сонссон мэдээллээ богино хугацаанд мартдаг бол,    Хэрвээ та хүний нэр, зүс царайг мартаж эвгүй байдалд ордог бол,        Хэрвээ танд гадаад хэлний үгс цээжлэх хэцүү байдаг бол гэх мэтчилэн ой тогтоолт шаардсан олон асуудал тулгардаг бол…

Ой тогтоолтын Х.Хатанбаатарын үүсгэн байгуулсан “Монголын Оюун Ухааны Академи /Mongolian Intellectual Academy/”-аас явуулж буй "Ой тогтоолт хөгжүүлэх аргачлал"  1 сарын цогц сургалтын 14 дэх элсэлтэд урьж байна. Хүний оюун ухааны  суурь болсон ой тогтоолт сайжруулах аргачлалуудыг та өөрийн болгож, оюуны хязгааргүй нөөц бололцоогоо нээн хэрэгтэй мэдээллийг системтэйгээр хэзээ ч мартахааргүй тогтоох арга барилыг эзэмшин хичээл ном, ажил амьдралдаа хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар суралцана.

Та сургалтанд хамрагдсанаар ой тогтоолтыг хөгжүүлэх үндсэн аргачлалуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөрийн дагуу онол, практикийг хослуулах байдлаар эзэмшинэ. 

Сургалтын хугацаа: Нийт 36 цаг.
Хичээллэх цаг:
Өдөр /13:00-16:00/ болон орой /18:00-21:00/ сонгох боломжтой.
Хамрагдах хүний тоо: 15 хүн.
Хамрагдах хүмүүс: 14 ба түүнээс дээш насныхан.
Хичээл заах багш: Х.Хатанбаатар /Ой тогтоолтын мастер/
Хаяг: Улаанбаатар Бизнес хөгжлийн төв 10 давхарт 1005 тоот / хуучнаар Улаанбаатар шилэн банк/.

Холбоо барих утас: 7011-9200, 8814-4749, 9821-2212
Ps:
Хичээл 2010 оны 7 сарын 14-нд эхлэх тул та амжиж бүртгүүлээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж