Дэлхийн технологийн салбарт шинэлэг содон бүтээгдэхүүн гаргаж, хэрэглэгчдийг байлдан дагуулдаг Apple компанийн 294 дэх нэрийн барааны дэлгүүр өнгөрөгч бямба гаригт Францын нийслэл Парис хотноо үүдээ нээжээ. Өмнөх дэлгүүрүүдээс тун өөр загвар, интьерерийн шийдэлтэй уг дэлгүүрийн нээлт өнөөх л уламжлал ёсоор пиг дүүрэн “очер”-тай нээлтээ хийсэн байна. Худалдаанд гараад удаагүй байгаа iPhone 4 болон iPad худалдаж авах гэсэн парисчууд дэлгүүрийн үүдэнд хэдэн мянгаараа дугаарлан зогсч байсан гэнэ.
Парис хотын Rue Halevy өргөн чөлөө дагуу байрлах хуучин банкны барилгад Apple-ын шинэ дэлгүүр нээгдсэн бөгөөд чулуун шал, гантиг чулуу багана, дугуйрсан шат, урт нарийн гэрлийн бүрхүүл зэрэг франц хэв маяг нь өдгөө ч хэвээр үлджээ. Гэхдээ барилгын дотоод засалд зарим нэг өөрчлөлт хийж, Apple компанийг илэрхийлсэн лого зэрэг элдэв зүйлсийг байрлуулсан байна.
С.Цэлмэг