“Премьер Тейлор”-ын хослолоор гоёцгооё

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

“Премьер Тейлор”-ын хослолоор гоёцгооё

ПРЕМЬЕР ТЕЙЛОРИЙН ШИНЭ ЖИЛД ЗОРИУЛСАН ХОСЛОЛООР ГОЁЦГООЁ

Хувцасны зах зээлд шилдэгт зүй ёсоор тооцогддог биеэс хэмжилт авч урладаг тейлор хувцасны үйлчилгээг эх орондоо нэвтрүүлж, олны таашаал хэдийнэ хүртээд байгаа “Премьер Тейлор” дэлгүүр хотын төвд, шилэн пирамидан “Хаан” банкны урд нүүж ирэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хамт олон наймдугаар сараас эхлэн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна. Үүнд:

  1. Эрчүүдэд зориулан 100 хувь гар аргаар урладаг, шилдэг бүтээгдэхүүн болох “Bespoke tailor” хослол
  2. Эмэгтэйчүүдэд зориулсан “Made to Measure” буюу биеэс хэмжилт авч урладаг, өндөр зэрэглэлийн эмэгтэй хувцас /хослол, пальто, дан пиджак, өмд/
  3. Дэлхийн загварын ертөнцөд шинэ өнгө, загвар нэмж байгаа Италийн шилдэг загвар зохион бүтээгч, стилист Mr. Raro-гийн “Mararo“ брэндийн 100 хувь гар аргаар урладаг тансаг зэрэглэлийн гутал, зангиа, энгэрийн алчуур болон бусад бүтээгдэхүүн багтаж байна.

Энэ намар “Премьер Тейлор”-оор хийлгэсэн гоёлын токсидо /tuxedo/ амьдралд ганц тохиох хурим найраа хийж буй залууст өөрийн дэгжин хэв маягийг бүрдүүлэхэд тусалж, захиалга ихтэй байсан бол одоо шинэ жилийн баярын үеэр дэгжин, загварлаг харагдахыг хүссэн эрчүүд захиалга өгч эхэлсэн тухай захирал Т. Зориг ярьж байна.

Тейлор хослолыг Солонгосын Samsung фирмийн, Италийн Ermenegildo Zegna, Cannonico, Loro Piana, Бельгийн Scabal зэрэг брэндийн материалуудаар хийдэг тул 950 мянгаас 6-7 сая хүртэл өртөгтэй гардаг бөгөөд энэ нь зах зээлийн ханшаас даруй 2 дахин хямд үнэ юм.

Сүпер 100-гаас 180 хүртэл чанарын хэмжүүртэй 4000 гаруй материалаас өөрт болон хань ижилдээ таалагдах өнгө, хээ, нимгэн, зузаанаас сонголтоо хийхэд мэргэжлийн стилист танд туслах бөгөөд энэ оны мода болж буй материалын өнгө, загварыг санал болгож байна.

Биед яг таарсан төдийгүй орчин үеийн загвар, хийцтэй хувцас таныг илтгэхийн сацуу хувцаслалтын соёл билээ.

Жил бүрийн хамгийн онцгой мөч бол шинэ жил байдаг. Жилийн турш энэ л өдөрт зориулж бүсгүйчүүд өөрсдийгөө бэлдэж, хамгийн онцгой нэгэн байхийг хүсдэг. Харин эрчүүд бид шүүгээндээ байгаа ганц хоёр хослолоосоо нэгийг нь сонгон, жилийн хамгийн чухал мөчид бусад өдрийн адил хувцаслан байдаг нь харамсалтай. Тиймээс та ажлын өдрүүдээр өмссөн хослолдоо амралт өгч, яг өөрт таарсан хослолыг захиалан, шинэ жилийн үдэш өөрийн нууцлагдмал загварын мэдрэмжээ яагаад харуулж болохгүй гэж. Тиймээс “Примьер Тайлор”-ын хамт олон танд мэргэжлийн өндөр зөвлөгөө өгч, зөвхөн таньд таарсан шинэ жилийн хослол урлахад хэзээд бэлэн байх болно. Таны захиалсан хослол 3-4 долоо хонот гарах тул та цаг алдалгүй захиалгаа өгөөрөй.

 

Та 77110050, 88117242 утсаар холбогдож, зөвхөн өөрт таарах хувцсаа захиалаарай.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж