“Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээсэн хамт олон” боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

“Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээсэн хамт олон” боллоо

“Капитал банк” банк санхүүгийн салбарт 2014 оны  “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээсэн хамт олон” боллоо

Монголын нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах “Тэргүүн Оюу” нийгэмлэгээс Капитал банкыг “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээсэн хамт олон” өргөмжлөл, тэргүүн дээд шагнал “ТЭРГҮҮН ОЮУ” цом хүртээж, өргөмжиллөө.

“Капитал банк” 25 жилийн ойн босгон дээр нийт ажиллагсдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулж, нийгмийн даатгалын салбарын цаашдын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйг үнэлэн тус шагналаар шагнасан байна.  

Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаанд Барилга, Уул уурхай, Эрүүл мэнд, Банк санхүүгийн салбарын төлөөллүүд болон 100 гаруй байгууллага оролцсон бөгөөд Банк санхүүгийн салбараас Капитал банк тус шагналыг анхлан авснаараа онцлог болж буйг арга хэмжээний үеэр тодотгож  байлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж