Австралийнх өсч, Монголынх буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Австралийнх өсч, Монголынх буурчээ

Хятадын эдийн засаг саармагжиж байгаа ч тус улсын коксжих нүүрсний импорт нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн аравдугаар сард гэхэд коксжих нүүрсний импорт өмнөх сартай харьцуулахад 21 хувиар өсчээ.  Хятад улсын зах зээлд өнгөрсөн сарын байдлаар  Австрали улс 3.14 сая тонн нүүрс нийлүүлсэн  бол Монгол Улс 1.15 сая тонн нүүрс гаргажээ. Харин он гарсаар Австрали 24 сая гаруй тонн нүүрс, Монгол улс 11.9 саяыг Хятадын гангийн үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна. Манай улсын нүүрсний зах зээлийн өрсөлдөгч болох Австралийн хувьд нүүрсний экспортын хэмжээ нь өнгөрсөн оныхоос нь 30 хувиар шахуу өссөн бол Монголынх 38 хувиар буурчээ.  

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж