Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц өнөөдөр Төрийн ордонд морилжээ.
Түүнээс “Гандантэгчинлэн хийдэд 2015 оны төсвөөс багагүй хэмжээний мөнгө төсөвлөснөөс болж шүүмжлэл өрнөж байна. Та байр сууриа илэрхийлэх боломжтой юу” гэхэд “Төр нь шашны байгууллагаа харж хандаж байх учиртай. Энэ талаар ярихаа жаахан азная” гэжээ. Харин тэрээр хэдэн лам нараа шагнуулахаар тодорхойлолт барьчихсан яваагаа нуугаагүй байна.
Т.АНУ