Ховд аймгийн авьяастнууд чуулна

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Ховд аймгийн авьяастнууд чуулна

Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны санаачилгаар “Ховд нутгийн дуулалт 2014” тоглолтыг арваннэгдүгээр сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Ховд нутгийн сум бүрийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцож Ховд нутгийн зон олон хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөх боломжийг бий болгохын зэрэгцээ сумынхаа залуучуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой гэнэ.

Эл тоглолтонд Ардын жүжигчин Б.Зангад, Гавьяат жүжигчин Д.Батсүх, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Амаржаргал, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Гомбо-очир, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Мөнхтулга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Нямдаваа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ш.Отгонбаяр, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Энхбат, М.Саруултөгс хөөмэй,  Цогц бие биелэгээ, “Нэг алхам” хамтлаг, Дуучин Б.Мөнхтөр,  Залуу дуучин М.Ариунэрдэнэ,  С.Бат-Эрдэнэ, Б.Энхтайван, Т.Жавхланням,  Залуу домбырчид Х.Бауыржан М.Абдлхамит, Залуу дуучин Б.Начинсүрэн, Залуу дуучин Г.Дорждэрэм, Залуу жүжигчин Б.Батболд нар оролцож  ая дуугаа өргөх юм байна.

Уг тоглолтыг Ховд аймгийн хөгжлийн төлөө сан, Торгон нутаг клуб, Ховд аймгийн Засаг ааргын Тамгын газар, Тод үсэг хэвлэх үйлдвэр, Ховд аймгийн оюутан залуучуудын Соёл боловсролын дэмжих төв хамтран зохион байгуулж байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж