Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээсэн Засгийн газарт хамтран ажиллах тухай саналыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өчигдөр хэлэлцээд “Нам, намынхаа төвшинд ярих шаардлагатай” хэмээн үзсэн юм. Шударга ёс эвслийн бүлгийг МАХН, МҮАН бүрдүүлдэг. МАХН-ын Гүйцэтгэх товчоо яг энэ цагт хуралдаж байгаа бол МҮАН маргааш хуралдаж, Засгийн газарт хамтрах эсэхийг шийдэхээр болжээ.
Дээрх хоёр нам нь шийдвэрээ гаргасны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээрээ дахин хэлэлцэх юм.
Г.ДАРЬ