Өмнөговийн өнөө ба ирээдүйг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Өмнөговийн өнөө ба ирээдүйг хэлэлцэнэ

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас Шинжлэх ухааны академитай хамтран “Өмнөговийн түүх соёлын өв: Өнөө ба ирээдүй” онол практикийн бага хурал-хэлэлцүүлгийг маргааш буюу энэ сарын 26-ны 09:00 цагт BLUE SKY TOWER-ЫН Даймонд танхимд зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн хурал нь Өмнөговь аймгийн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, тулгамдсан асуудлууд, эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн зэргээс танилцуулах бөгөөд тус аймагт болон улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Хурлын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, БШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн нар оролцох ажээ.

Хурлаар Өмнөговь аймгийн нутагт хийсэн палеонтологи, археологийн судалгаа, Өмнөговь аймагт буй соёлын олдворуудыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, говийн байгаль соёлын өвийн газруудаас Дэлхийн өвд бүртгүүлэх боломж байгаа эсэх, “Энержи ресурс” ХХК-ний захиалгаар хийсэн Цогтцэций сумын “Соёлын өвийн хөтөлбөр”-ийн үр дүн зэрэг олон асуудлыг хөндөн ярилцах юм. Түүнчлэн “Говийн бүсийн судалгааны төв”-ийг байгуулах шаардлага, арга зам, бүтэц, санхүүжилт, мэргэжлийн удирдлага болон “Соёлын өвд суурилсан аялал жуулчлалын хөгжил” гэсэн томоохон 2 хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж